МАН-ын залуус удирдлагуудаа огцрохыг шаардав
МАН-ын ерөнхий нарийн бичиг Г.Занданшатар тэргүүтэй удирдлагууд өнөөдөр удаа дараагийн сонгуульд ялалт хүлээж байгаа нь нам шинэчлэгдэх болсныг харуулж байна. Гэхдээ намын шинэчлэл гэдэг дарга солигдсонооор шийдэгдэх асуудал биш гэж 11.00 цагт Тусгаар тогтнолын ордоны 3 давхарын хэвлэлийн танхимд мэдээлэл хийсэн.
.
Гэтэл уг хурлыг дууссаны дараа Тусгаар тогтнолын ордоны үүдний хэсэгт “МАН-ын Шинэчлэлийн хороо”-ны гишүүд буюу тус хорооны Ерөнхий зохицуулагч Б.Ганхуяг, Бодлогын зөвлөлын дарга Т.Аюурсайхан тэргүүтэй нөхдүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн.
.
Тэд хэлэхдээ “МАН сүүлийн хэд хэдэн сонгуульд хангалтгүй оролцож, ялагдал хүлээлээ. Хамгийн сүүлд л гэхэд манай намаас нэр дэвшигч сонгуульд ялах магадлал өндөр байсан. Гэтэл намын удирдлагууд хангалтгүй ажилласан. Тиймээс МАН-ын дарга Ө.Энхттүвшинг огцрох, ирэх долдугаар сарын 8-ны өдөр МАН-ын 27 дугаар их хурлыг зарлан хуралдуулах, УЗ-ын гишүүдийг шинэчлэх гэсэн гурван асуудлаар шаардлага хүргүүллээ.
.
Намын шинэчлэл хийхийн тулд намын удирдлага, удирдах зөвлөлийг юуны өмнө солих шаардлагатай байна. Тэд намын янз бүрийн арга хэмжээ, үйл ажиллагаанд ашиглаж байгаа мөнгөн зардалаа ил тод байлгахыг хүсдэггүй. МАН-ын гишүүд дэмжигчид толгой дээр байгаа 100 гаруй нөхдийг санхүүжүүлэгчид болчихлоо. Тиймээс намын шинэчлэлийг дээрээс нь хийх нь зүйтэй гэж МАН-ын Шинэчлэлийн хорооны гишүүд үзэж байгаа” гэлээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ