
Бостоны марафоны үеэр алан хядлага үйлдэхэд оролцсон Жохар Царнаевыг албан ёсоор яллажээ.
Холбооны прокурорын газраас мэдээлснээр түүнийг үй олноор хөнөөх зэвсэг хэрэглэсэн. Хүний амийг санаатай бүрэлгэсэн гэхчлэн хэргээр ялласан бөгөөд түүний буруутай нь нотлогдвол цаазаар авах буюу бүх насаар нь хорих ял ногдоно.
Энэ оны дөрөвдүгээр сард Бостоны марафоны үеэр болсон алан хядлагад гурван хүн амиа алдаж, 250 хүн хүнд, хөнгөн гэмтэл авсан юм.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ