Шадар сайд “Богд-Ар” хорооллын оршин суугчидтай уулзлаа

img

Нийслэлийн Баянгол дүүрэгт байршилтай Богд-Ар хороолол нь баригдаж эхэлсэн цагаасаа л хэл ам араасаа байнга дагуулсаар өдийг хүрсэн. Тус хорооллын оршин суугчид эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгүй, эрх нь зөрчигдөж байна гэсэн гомдлыг удаа дараа холбогдох шат шатны төрийн байгууллагад хандсаар ирсэн..

Тиймээс Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагватай уулзах хүсэлтээ оршин суугчид илэрхийлсэний дагуу өнөөдөр газар дээр нь өөрийн эрхлэх асуудлын хүрээний  агентлаг болох ОБЕГ, МХЕГ, ШӨХТГ, СХЗҮГ-ын эрх бүхий хүмүүстэй очиж барилгын чанар, орчин нөхцөл ямар байгаатай нэг бүрчлэн танилцаж оршин суугчдын санал  хүсэлтийг сонссон юм.   Богд-Ар хорооллын 7-ийн А байрны СӨХ-ны дарга Н. Шүрхүү хэлэхдээ "Миний хувьд таван байр хариуцдаг, 300 өрхтэй. Манай байр 2003 онд баригдаж 2005 онд ашиглалтад орсон. Ашиглалтад орсон цагаасаа эхлэн цэвэр ус нь байнга зэвтэй гардаг. Халуун хүйтэн ус нь холилдоод  хүйтэн усны хоолойноос түлх шахсан  халуун ус гардаг тэр нь  үмхий үнэртэй. Агааржуулалтын систем хийгдээгүй, бүх дээврээс байнга дусаал гоождог, өвлийн улиралд байнга цана цохиод чийгтдэг түүнээсээ болж хөгцөрсөн. Байрны талбай хэмжээндээ хүрэхгүй, монгол улсад ашиглахыг хориглосон тоолуур тавьсан. 4,7 дугаар байрыг подволгүй зургаан давхар барьснаас сантехникийн шугамд засвар хийх ямар ч боломжгүй. Иймд оршин суугчид бид эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгаагүй байна бидний хохирлыг төр барагдуулж өгөх ёстой" гэлээ. Шадар сайд барилгын явцтай танилцсаны дараа өөрийн эрхлэх асуудлын хүрээнд шийдвэрлэж болох хэд хэдэн асуудал байгааг онцолсон юм. Тухайлбал тэдгээр байрны барилга газар хөдлөлтөд хир тэсвэртэйг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэн зөв тогтоож дүгнэлт гаргах, барилгын чанар стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд дүгнэлт гаргах, худалдаж авсан байрны талбай дутаж байгааг тооцох, цахилгааны тоолууртай холбоотой  баталгаажуулалтын асуудлыг шалгаж зөрчлийг арилгуулж дүгнэлт гаргуулж ирэх сарын 5-нд хариу  мэдэгдэхээ  илэрхийлсэн юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tuya:
enxboldiin gai duucaxgui shyy uuriin gar xul bolgdog dyy xyy ni baruylcan shyy dee arga xemjee avaa chee nurj unax l bair bna
2013-06-29
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМ ДАХЬ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО К:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМ ДАХЬ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУД ШИГ НОХОЙН ЗАМААР ОРОХООС ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-06-28
zochin:
М.Энхболдын балгуудын авйлгийн нэг шүү дээ
2013-06-28
uzel bodol:
Ene bol AVILGAL. MAN- hiisen ajil gej huvidaa bodoj bn.
2013-06-28