Кейти Перри: Би ээж болмоор байна

img

Анх 17 настайдаа Холливуудын тайзан дээр цусгүй тэмцэлд орж, дараагийн Дива хэмээн хүндлүүлэх болсон дуучин бол 26 настай Кейти Перри юм. Хятадад болох аялан тоглолтынхоо өмнө Pear сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

.

-Шууд асуухад одоогийн тайзан дээр байгаа Кейти Перри амьдралаас юуг хүсч байна?

-Их сонин асуулт байна. Амьдралаас “битгий намайг тайзан дээрээс буулгаач” гэж хүснэ. Ирэх сарын 29-нд би Хятад улсад тоглолтоо хийнэ. Огт өөр ертөнцөд очих учраас их айж байна. Хятад фэнүүд маань над руу битгий гутал шидээсэй. Бас бурхан болон амьдралаас нэг л зүйлийг хүсч байна. Миний хүсэх зүйл бол “би ээж болмоор” байна.

.

-Яагаад чам руу гутал шиднэ гэж?

-Би олон хүний өмнө амьдардаг, хүн бүхэнд таалагдах албагүй. Тэгэхдээ яагаад ч юм бэ энэхүү тоглолтоос айгаад байх юм. Хэвлэлийн төлөөлөгч маань саяхан Хятадын соёлын газраас мэдэгдэл ирсэн гэдгийг хэлсэн. Хэт задгай хувцас өмсөхгүй байхыг сануулсан. Энэ мэдэгдлийг үзээд л шүүгээнд байгаа хувцаснуудаа харахад ихэнх нь чиний төсөөлж байгаа хувцаснууд. Хэрвээ эсэргүүцээд энэ хувцсаа өмсөөд гарвал цэцэг биш гутал шидвэл яанаа гэх тэнэг бодол эзэмдэх юм.

.

-Олон дуучдад ийм зүйл тохиолддог шүү дээ. Өнгөрсөн онд дуучин Вейонси Сингапурт тоглолтоо хийгээд хоёр дахь дуугаа дуулж байхад нь тоглолтыг нь зогсоож байсан. Яагаад гэвэл биений өнгөтэй хувцсыг нь холоос нүцгэн харагдаж байна гэсэн шалтгаанаар. Харин ч дуучин маань улам л задгай хувцсыг олны нүдэнд бахдалтай өмсөж байгаа. Тиймээс хувцас биш зүрх сэтгэлдээ цагаа зориулвал яасан юм?

-Тиймээ. Ази тивд тоглолтоо хийх гэхээр олон дуучдад иймэрхүү асуудал тохиолддог. 2005 онд дуучин Эмми Нэм Японд тоглолт хийх гэхэд үзэгчид рүү өгзөгөө гаргавал шууд тоглолтыг чинь зогсооно гэсэн. Харин тэр үед Эмми Нэм охидын зүрх сэтгэлийг татахын тулд үнэртэй ус шиг л нөлөөлдөг нэг арга нь тэр байсан. 2005 оны долдугаар сарын 25-нд болсон “Та нар намайг зогсоо” тоглолтынхоо 25 минутад “Every the love” дууныхаа хэсэгт өгзөгөө гаргаж олон сая билетээ хүчингүй болгосон түүх бий. Энэ бол үнэхээр дууны ертөнцөд тохиолдсон шинэ алхам гэж би одоо хүртэл боддог. Та нар хар л даа хамгийн сүүлийн тэнэг жишээ бол Лади Гага буюу зөрүүд бух гэж би дууддаг. Тэрний тэнэг үйлдлийг бол дурсаад ч яахав.

.

-Удахгүй болох тоглолт иймхэн зүйлээс болоод зогсоогдоно гэж бодохгүй байна?

-Би галзуу биш, би өхөөрдөмөөр биш, би тачаангуй ч биш. Тэгэхдээ би ганцхан юмыг л сайн мэддэг. Би энэ гурвыг нэг бүхэл болгон цогцлоож чаддаг даа. Тиймээс надад айх зүйл алга. Нэг дуун дээрээ задгай хувцас өмсөөд дуулж байхад минь зогсоовол би шууд л дараагийн дууны минь хувцсыг хар гээд өрөө рүүгээ дагуулаад орно доо. Надад ийм л нэг мэргэн арга байна. Тэгэхгүй бол яг дээрх түүхүүд шиг зүйл тохиолдох вий гэсэн мэдрэмж төрөөд байгаа.

.

-Хятадад тоглоод дараа нь хаашаа хөдлөх вэ?

-Азид байх хугацаа маань Хятадаар дуусахаа сайн мэдэж байна. Дараагийн галт тэрэгний минь зогсоол бол  Битлзийн эх оронд очихоор билетээ авчихсан.

.

-Бусдаас ялгарах онцлог чинь?

-Надаас битгий ийм зүйл асуугаарай гэж хэлсэн шүү дээ. Би  айж байна. Хэрвээ энэ хариултыг минь сонсоод тэнгэрийн одууд шоолвол яана. Хьюстэн шиг дуулж чадахгүй, надад тийм хоолой байхгүй. Кристина Агулари шиг хөөрхөн царай надад байхгүй. Бейонси шиг эрч хүч надад арай л бага хайрласан юм шиг байгаа. Мадоннатай бол өөрийгөө харьцуулаад ч яахав. Тэр бол попын хатан хаан. Лади Гага шиг галзуу биш ээ, би. Тийм ч байхыг хүсэхгүй байна. Николь шиг бэлхүүс надад заяагаагүй. Энэ үгнүүдийг олон сонин, сэтгүүл, телевизэд хэлж байсан. Дахиад л хэлье, бид нарыг битгий харьцуул. Тэнгэр дээр олон од байдаг. Тэд хэзээ ч нэг нэгнийгээ дууриахыг хүсэхгүй нь мэдээж. Надад байгаа ганц л онцлог бол би сэтгэлээсээ уйлж, инээж чаддаг.

.

-Сайхан хариулт байна. Тоглолтод дуулагдах дууныхаа сонголтуудын талаар?

-Би хүмүүст дуугаараа ямар нэгэн болсон явдлыг хүүрнэхийг оролдох болно. Хүмүүсийн зүрх сэтгэлд ойр уран бүтээлч байхыг тулд. Нэг юм хэлэхэд, би хятадаар нэг ч ханз мэдэхгүй. Тийм байж яаж болсон явдлыг хүүрнэх билээ гэж бодох хүмүүс цөөнгүй. Харин фенүүд маань аль ч орных бай миний сэтгэлээс гарах үгсийг мэдэрнэ гэдэгт итгэлтэй байна.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Mrs Bayarmaa:
Др. Коллинз Рафаэлийн гэр бүлдээ итгэж, яаравчлан бахархалтайгаар эмчлүүлэхийг хүсч байна. Тэрбээр өөрийн өвчтөнд өөрийн бөөрийг нэг доллараар мөнгөөр их мөнгөөр худалдаж авсан юм. Мишель, Лопес нарын бичсэн интернетийн эмчийн нэрийг докторын цахим хуудаст бичсэн захидал бичсэнээр түүнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ тэдний бөөрийг худалдан авахад саад учраагүйн улмаас санхүүгийн яаралтай тусламжийн гараагаа хэрхэн аварсан талаараа дэлхий дахинд ярихад би шууд имэйлээр дамжуулан Докторын шаардсан бүх эмчилгээг долоо хоногоос хэтрүүлэлгүйгээр бүх шаардлагыг хангасан бөгөөд миний хагас мөнгөн шилжүүлэлтийг шилжүүлэхийн өмнө миний дансанд орж ирэхэд мөрөөдөж байсан шигээ Dr.Collins-тэй холбоо барихыг уриалж байна. doctorcollins3gmail.com хэдхэн сарын өмнө бидэнтэй ади
2017-11-16
Mrs Bayarmaa:
Др. Коллинз Рафаэлийн гэр бүлдээ итгэж, яаравчлан бахархалтайгаар эмчлүүлэхийг хүсч байна. Тэрбээр өөрийн өвчтөнд өөрийн бөөрийг нэг доллараар мөнгөөр их мөнгөөр худалдаж авсан юм. Мишель, Лопес нарын бичсэн интернетийн эмчийн нэрийг докторын цахим хуудаст бичсэн захидал бичсэнээр түүнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ тэдний бөөрийг худалдан авахад саад учраагүйн улмаас санхүүгийн яаралтай тусламжийн гараагаа хэрхэн аварсан талаараа дэлхий дахинд ярихад би шууд имэйлээр дамжуулан Докторын шаардсан бүх эмчилгээг долоо хоногоос хэтрүүлэлгүйгээр бүх шаардлагыг хангасан бөгөөд миний хагас мөнгөн шилжүүлэлтийг шилжүүлэхийн өмнө миний дансанд орж ирэхэд мөрөөдөж байсан шигээ Dr.Collins-тэй холбоо барихыг уриалж байна. doctorcollins3gmail.com хэдхэн сарын өмнө бидэнтэй ади
2017-11-16