Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг тогтооно

img

Эрүүл мэндийн даатгалын 2012 оны шимтгэлийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж батлахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлээд байгаа. Тус тогтоол батлагдсанаар 2012 онд аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээ түүний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, харин төрөөс шимтгэлийг нь хариуцдаг иргэд, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагч, малчин, ял эдэлж байгаа хоригдол, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан иргэний сард төлөх шимтгэлийн хэмжээ 670 төгрөг, гадаадын иргэн, харъяалалгүй хүний сарын шимтгэлийн хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 6 хувьтай тэнцүү буюу 8424 төгрөг байхаар болж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Yostoi saihan . ajil hiisen ni shiitguulj , ajilgui ni halamjid bilyaurch amidrah saihan ardchilal yum da
2011-11-18
yooy ene eruul mendiin daatgal gej hund yamar ch hereggui yum neg bn aa emneleht uzuulehdee buh mongoo tolood l uzuuldiishdee
2011-11-18
жаахан мөнгө тараачаад энэ мэтээр буцаагаад л авчдаг байхгүй юу хар малуудаа. наад баярцогт лаларыг ахиад сонгоод үзээрээй муусайн лаларын сэлэнгэчүүдээ
2011-11-18