Хуульчид иргэдэд нээлттэй үйлчлэв

img

Өнөөдөр Хуульчдын өдөр. Энэ өдрийг тохиолдуулан Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн гадна талбайд хуульчдын өдөрлөг боллоо.  Энэ үеэр Шүүхийн шинжилгээний алба, ШШГЕГ, УБЕГ зэрэг байгууллагууд иргэдийн хүссэн мэдээллийг үнэ төлбөргүй олгосон. Орон сууцны  найман  хувийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэдэд өр төлбөргүйн лавлагаа авахаар дугаарлаж, бусад байгууллагуудын танилцуулгыг үзэж байлаа. Мөн Шүүхийн шинжилгээний явцад ашиглагддаг багаж хэрэгсэл, гарын дардас гаргах, хурууны хээний шинжилгээний багажийг сонирхож байв.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ