Тагнуулынхан ямар нууцаа, хэр хэмжээтэй алдсанаа таамаглахгүй байна

img

 

Хамгийн гол асуудал энэ нь. Ажиглагчид болон мэргэжилтнүүд Сноуденыг хэдий хэмжээний материал авч явсан. Нууцын зэрэглэлтэй материалаа аль хүртэл алдсанаа таамаглахгүй байна. Өнөөдөр хүртэл Оросын нисэх буудлын дамжин өнгөрөх төвийн буудалд орогносоор байгаа Сноуденыг АНУ яаж ч чадахгүй байна. Хятадууд Орос руу нисгэж асуудлаа багасгасан бол оросууд түүнээс салахыг тэгтлээ хүсэхгүй байгаа бололтой.

Тагнуулын ерөнхий газрын ажилтан асан Эдвард Сноуден АНУ-ыг  иргэдийнхээ интернэт мэдээллийг шалгадаг тухай дэлхий нийтэд цацсанаас хойш “Баригдашгүй өшөө авагч” шиг зугтаж байна. Түүний мэдээлэл нууцын зэрэглэлтэй нь хэн бүхэнд ойлгомжтой. Энэ бол урвалт. Эх орноосоо урвасан хэрэг гэдгийг захын хүн хэлнэ. Яагаад ямар учраас эх орноосоо урван тэрслэх болсон нь харин хэнд ч тодорхойгүй байгаа юм

Тэрбээр Америкийн нууц албаныхны “толгойны өвчин” болоод хоёр долоо хоног гаруй болж байгаа юм. Түүнд ямар хэмжээний нууц программ байгааг Тагнуулын ерөнхий газар таамаглахгүй байгаад асуудлын гол нь оршиж юм. Эдвард Сноуден Хонконгоос явахын өмнөхөн Америкийн үндэсний аюулгүй байдлын ажилтнууд Хятадын иргэдийг мессежээр хянадаг хэмээн бас нэгэн нууц задалжээ. Тэрбээр Үндэсний аюулгүй байдлын агентлаг Хятадын гар утасны оператор компаниудын  сүлжээг эвдэж sms-ийг нь хянадаг хэмээн ХонконгийнSouth China Morning Post” сонинд ярьжээ. Эдвард Сноуден өөрт нь дээрх хэлсэн үгээ батлах хангалттай нотолгоо байгаа гэсэн байна. Тус сонинд мэдээлснээр sms нь Хятадын үүрэн холбооны хэрэглэгчдийн хамгийн өргөн хэрэглэдэг үйлчилгээ бөгөөд 2012 онд 900 тэрбум sms илгээсэн байдаг аж.

Э.Сноуден Хятадын  сэтгүүлчдэд Америкийн тусгайгийнхан Хятадын янз бүрийн салбар тухайлбал, Цинхуа их сургууль болон бусад дээд боловсролын байгууллагуудын сайтад халдаж байсан талаар ярьжээ.

Эдвард Сноуден өнгөрөгч даваа гаригт  “Шереметьево”-гийн F терминалд Кубын нийслэл рүү нисэх онгоцоо хүлээж байхдаа Эквадороос улстөрийн орогнол хүссэн тухай тус улсын Гадаад хэргийн сайд Рикардо Патиньо твиттертээ бичжээ. Сайд Латин Америкийн “Телесур” сувагт ярилцлага өгөхдөө  “Сноудены асуудлыг ойрын үед шийднэ” гэсэн байна. Вьетнамд айлчлал хийж байгаа Эквадорын Гадаад хэргийн сайд Сноудены асуудлыг  “Викиликс”-ийг үндэслэгч Жулиан Ассанжтай адил үндэслэлээр шийдвэрлэнэ гэдгээ илэрхийлжээ. Энэ нь үндсэндээ Сноуденд улстөрийн орогнол олгоно гэсэнтэй адил сонсогдож байгаа хэмээн ажиглагчид үзэж байна. Сноуденыг Ассанжийн туслах Сара Харрисон Хонконгоос Москвагийн онгоцонд суухад нь тусалсан аж.

“Викиликс” сайтыг үндэслэгч Жулиан Ассанж жил гаруй Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд орогнож байгаа юм. Сноуден “Шереметьево”-ийн дамжин өнгөрөх танхимд байхдаа Эквадорын элчин сайдтай уулзаж албан ёсны баримтаа өгсөн нь тодорхой болжээ. Хонконгоос Москвад Аэрофлотын онгоц газардмагц Эквадорын Элчин сайдын яамны хоёр машин ирж, удалгүй хэвлэл мэдээллийнхний “десант” буусан ч дипломат ажилтнууд тэднээс ямар ч тайлбаргүй “зугтсан” тухай Оросын хэвлэлүүд бичиж байна.

Оросын эх сурвалжийн мэдээгээр Сноуден хоёр тасалбартай байсан бөгөөд нэг нь Кубын нийслэл Гавана, нөгөөх нь Гавана-Каракас гэсэн чиглэлийн нислэгийн тийз байсан аж. Олон улсын ажиглагчид Кремль Сноуденыг санаатайгаар дэмжиж, дамжин өнгөрүүлэхдээ хүлээн авсан гэж буруутгасан ч Москва ямар ч мэдээлэлгүй байсан хэмээн өгүүлж байна. Хонконгийн эрх баригчид Сноуденыг сайн дураараа нутгийг нь орхин гарч бусад энгийн хүмүүсийн адил тасалбар авч хилээр гарсан гэж мэдэгджээ. Гэхдээ Сноудены нэр, овог паспорт болон Америкаас ирсэн албан тоотод хоёр янз байсан гэж тайлбар хийсэн юм.

АНУ-ын Төрийн департамент Эквадор, Венесуэл, Кубын эрх баригчдад хандан Эдвард Сноуденд  улстөрийн орогнол олгох байхыг уриаллаа. АНУ Сноудены гадаад паспортыг хүчингүй болгосноо зарлаж Хонконг, ОХУ-ын зохих албаныханд мэдэгдээд байсан юм. Төрийн департамент дээрх шийдвэрийг гаргасныхаа орой Сноудены паспортыг хүчингүй болгосон нь АНУ-ын иргэнээс хассан шийдвэр биш гэж тайлбар хийжээ. Америкийн өндөр албан тушаалтан Сноудены паспортыг хүчингүй болгоод байхад  хэрхэн Хонконгоос Москва хүртэл ниссэн асуултад хариу олдохгүй байна гэж АВС-д яриа өгчээ.

Москва дахь Эквадорын Элчин сайдын яамны эргэн тойронд сэтгүүлч, ажиглагчид сүүлийн өдрүүдэд 24 цагаар “жижүүрлэж” байгаа бөгөөд яамны цонх шөнөжин гэрэлтэй хонож байгаа аж. Эдвардын эцэг хүүгээ АНУ-д буцаж ирэх гурван нөхцөл тавьсан гэж мэдэгдээд байна. Хаанахын шүүхээр хэргээ шүүлгэхээ өөрөө сонгох, шүүхийн шийдвэр гартал баривчлагдахгүй, ямар нэг баримтад гарын үсэг зурахгүй гэсэн гурван нөхцөл тавьжээ. Тэр хүүгээ тагнуулын ажилтны хувьд алдаа гаргасныг хүлээн зөвшөөрч байгаа ч эх орноосоо урвасан гэж үзэхгүй байгаа гэнэ.

Харин өчигдөрхөн Венесуэлийн ерөнхийлөгч Эдвард Сноуденыг “хүсвэл манайд амьдар, өргөдлөө бичээд ир” гэж уриалсан юм. Түүний амьдралд ямар ч байсан сонголт байгаа хэмээн “Викиликс” сайтад бичжээ.

Д.Од

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

0000:
МАЙДАР ийн ОюунДЭЛГЭР 1966 төрсөн Танд таний бичиг баримтийг хулгай хийж америкд гарч ирсэн ЦЭДЭВ ийн ЭНХМЭНД ГЭДЭГ ЭМЭГТЭЙ 7сар04-1968 төрсөн чикагод олон жилийн турш 11 жил байна энэ хугцаандаа таны нэрээр мөнгө зээлэх, төлбөрүүдийг төлөлгүй орхих, согтуу машин бариж цагдаад баригдах. дэлгүүр худалдааний газаруудаас хулгай хийж баригдах зэрэг гэмт хэрэгүүдийг хийж байна, ингээд америкаас гараад явчихбал монголд байгаа та баригдаж олон улсийн шүүхэд очиж мэдэхээр нөхцөлд байгааг анхаарч холбоо барина уу? таны нэр овог дугаар төрсөн он сар таарч байгаа учир. chicagomongols.com зараа тавиад байгаарай бид холбогдийе цааш дамжуулж нэг монгол хүндээ тус болно уу хүмүүсээ бид МАЙДАР ОюУНДЭЛГЭРТ Хүргэх хэргтэй байна. энэ мэдээг туслана уу ??
2013-07-01