Египет рүү явахгүй байхыг сэрэмжлүүлж байна

img

  Дэлхийн аялал жуулчлал хөгжсөн газрын нэг Египет рүү явахгүй байхыг улс орнууд иргэддээ сэрэмжлүүлж эхэллээ. Учир нь тус улсад маргааш болох шинэ ерөнхийлөгч Мохаммед Мурсийн тангараг өргөх ёслолыг эсэргүүцэгч сөрөгч хүчнийхэн эмх замбараагүй байдал үүсгэн 36 хүн бэртэл авч эмнэлэгт хүргэгдээд байна. Нэг хүн амиа алдсан нь Америкийн иргэн байх магадлал байгаа аж. Нийслэл Каираас гадна бусад томоохон хотод ч жагсаал цуглаан газар авч олон зуун хүн гэмтэж бэртэж байгаа талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Д,Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ