Т.Билэгт Х.Тэмүүжин сайдад захидал илгээжээ

img

Гурван шатны шүүхээс 2.6 жилийн хорих ял сонсоод буй МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг холбогдуулан шалгаж байсан. Гэвч Т.Билэгт аль хэдийнэ хил давсан байдаг. Иймд түүнийг Н.Энхбаярын дүү Н.Энхтуяагийн хамт Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн.

Тэгвэл ноён Т.Билэгт саяхан Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд хувийн захидал илгээжээ. Тодруулбал, тэрбээр өөрийн өмгөөлөгчөөрөө дамжуулан “Би эмчилгээ хийлгэж байгаа болохоор Монгол руугаа явж амжихгүй байна, эмчилгээгээ дуусахаар удахгүй эх орондоо очно. Гэхдээ эмчилгээ маань дуусаагүй байгаа ч Монгол дахь асуудлаа зохицуулъя” хэмээн АТГ, УЕПГ-ын дарга болон Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд албан ёсоор хандсан гэнэ.

Түүнчлэн АТГ-аас түүнийг АНУ-д цагаачлалын хүсэлт гаргасан хэмээн мэдээлж байсан ч үүнийг Т.Билэгт үгүйсгэжээ.

Т.Билэгтийн ийн гэнэт гарч ирсэн, захидал илгээсэн нь учиртай. Юу гэхээр эрхэм Т.Билэгтийн визний хугацаа дуусч байгаа аж. Тиймээс Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд "Интерполоор эрэн сурвалжлахаа зогсоогооч" гэсэн хүсэлт бүхий захидлыг хувийн журмаар илгээжээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ