
Австралийн иргэн Дэнис Райт 66 насны төрсөн өдрөө өчигдөр тэмдэглэжээ. Түүнд 2009 онд тархины хот хавдар гэсэн онош тавьсан юм. Идэвхтэй амьдралын хэлбэртэй байсан тэрбээр энэ үеэс хойш өнгөрсөн амьдралынхаа тухай олон зуун удаа боджээ. Харин одоо тэр интернэтэд блог хөтлөн олон мянган уншигчтай болсон нэгэн. Тэр ч байтугай өвчний онош нь тодорсны дараа эхнэртэй болжээ. Одоо түүнийг хайрт эхнэр нь асран сувилдаг. Райт одоо хэдий хэр наслахаа мэдэхгүй.Таныг яг үүнийг уншиж байх мөчид ч нөгөө ертөнц рүү одсон байх магадлалтай. Гэвч тэр чадлынхаа хэрээр хүмүүст туслахыг өгч амьдралын үнэт зүйлс, урт амьдрахад тань туслах зөвлөгөө өгсөөр байна.
- Үзэн яддаг амьдралынхаа төлөө амьдралаа битгий үр. Зөвхөн орой, амралтын өдрүүдээр амьдарна гэдэг хэтэрхий богино.
- Танд муу юм тохиолдсон бол тэвчихээс өөр замгүй. Хана руу толгойгоороо мөргөөд ч яахав дээ
- Ямар нэг зүйлийг өөрчилж чадахаар санагдаж байгаа бол янз бүрийн талаас нь туршиж үз. Асуудлын гол нь юунд байгааг олоорой.
- Сайн эсвэл муу шийдвэр гэж байдаггүй. Танд зөв юм шиг санагдаж шийдвэр гаргасан л бол зөв. Алдсан бол дараагийн удаа алдаагаа зас.
- Өнгөрсөн амьдралдаа харамсах хэрэггүй. Одоогоор л амьдар. Одоо цаг гэдэг өнгөрсөн, одоо, ирээдүйн үеийн цаг нэг дор л гэсэн үг.
- Хэн нэгнийг гомдоосон санагдаж байвал уучлал гуй. Та ч хэн ч төгс биш.
- Нээлттэй бай. Хошин шогийн мэдрэмжээ алдахгүй бай.
- Carpe Diem... Агшинг барьж ав!
- Сүүлийн зөвлөмж:Үхлээс бүү ай. Үхлээс айдаггүй бол өөр юунаас ч айдаггүй гэсэн үг.
Дэнис Райтын блогийг 250 мянга гаруй хүн уншиж Австралийн үндэсний номын сан архивтаа
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ