Ц.Элбэгдоржийн нэрийг даваа гаригт УИХ-д өргөн мэдүүлнэ

img

  Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх асуудлыг өргөн мэдүүлэх тухай хэлэлцсэн байна. Сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 1.893.207 сонгогчийн 63.89 хувь нь саналаа өгсөн. Тэдгээр сонгогчдын 50.23 хувь нь АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжсэнээр Төрийн тэргүүнээр улиран сонгогдсон билээ. Тиймээс түүний нэрийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж СЕХ үзжээ. Ц.Элбэгдоржийн нэрийг ирэх даваа гаригт УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ