Б.Нямтайширын гэргий бөөгийн онгодтой гэв үү

img

Монголын баялгийг нийт хүн амын ердөө гурван хувь нь л эзэмшдэг болсон гэх. Долларын тэрбумтнууд ч сүүлийн үед хэд хэдээрээ төрөх болсон нь үүнийг гэрчлэх мэт. Сүүлийн хорин жилийн хугацаанд маш амжилттайгаар хөлжсөн ч маш нууцлаг амьдарсаар ирсэн нэгэн эрхэм бол Монголын Алт буюу “МАК”-ийн ерөнхийлөгч Б.Нямтайшир. Хөрөнгө чинээ, бүтээн байгуулалтын хүрээгээ хэнд ч анзаарагдам хурд, далайцтайгаар томруулж эхэлсэн нь түүнийг бараг хүчээр шахуу олны танил болгосон. Бизнес, хувийн амьдрал, үр хүүхэд гээд бүхий л талаар Б.Нямтайшир яах аргагүй өнөөдөр содон хүн болоод байгаа.

Тэгвэл түүний гэргий  н.Хулан хатагтай бөөгийн онгодтой гэнэ шүү. Энэ тухай түүний ойр дотныхон нь өгүүлэх юм билээ.

Санасаныг бодвол эгэл даруухан энэ хатагтайг буриад язгуур гаралтай бүсгүй гэдэг. Багаасаа амьдралын хатуу хөтүүг туулж бизнесийн талбарт эр нөхөртэйгээ эн зэрэгцэн ханцуй шамалж, ханийнхаа найдвартай түшиг тулгуур болж ирснийг хүрээнийхэн нь ярьцгаадаг. Амьтны амь таслахыг тэвчдэггүй эрхэмсэг хатагтай нөхрийгөө мал аж ахуйн төсөл хэрэгжүүлнэ гэхэд анх удаа ам муруйсан гэдэг. Гэсэн ч бүхий л салбарт хүч үзсэн эдний ноён Нямтайшир өөрийнхөөрөө зүтгэсэн нь онож, өдгөө яах ийхийн завдалгүй л 7000 малтай болсон гэнэ лээ.

Сонирхуулахад, н.Хулан хатагтай өдгөө ханийнхаа уул уурхайн бизнест хүч хавсрахаас гадна Гадаад хэргийн яамны урд олон улсын сүлжээ зочид буудлын салбарыг Монголд оруулж ирэхээр эртнээс хөөцөлдөж эхэлжээ.

Б.Одон  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Удган чинь цаана нь шулмас байдаг ш дээ. Шулмас авгай байх нээ. Нөгөө ертэнцөд очихоороо ирсэн аймаар муухай газраа чи очиноо гайгүй.
2020-11-05
DEEd:
uyn buu ve? Hyatad buu bas bx uu?
2013-07-25
xaan:
mon baina. yg boo baina.
2013-07-19