“Анод”-ын удирлагуудын гомдлыг лхагва гаригт хэлэлцэнэ

img

Банкны тухай хууль зөрчин, хуурамч хувьцаа гаргаж, иргэдийг хохироосон хэрэгт буруутгагдаж шүүхээс ял сонссон “Анод” банкны удирдлагууд болох Н.Даваа, Э.Гүр-Аранз нар гомдлоо Дээд шүүхэд гаргасан юм. Тэгвэл тэдний гомдлыг ирэх лхагва гаригт хэлэлцэх тов гарчээ.

Н.Даваа, Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-нд Нийслэлийн шүүхэд болсон бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг нь хэвээр үлдээсэн юм. Тухайлбал, Баянзүрх дүүргийн шүүхэд хоёр өдөр үргэлжилсэн шүүх хурлаар шүүгдэгч нарын хадгаламж эзэмшигчдийн мөнгийг найдваргүй зээлд олгосон, албан тушаалаа урвуулан ашиглаж, хуурамч хувьцаа гаргасан гэх үндэслэлээр буруутгаж, бусдад 116 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн шүүх бүрэлдэхүүн үзэж, Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарт тус бүр таван жил, Н.Даваа, Л.Уламбаярт нарт гурван жилийн хорих ял оноосон билээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ