Зургаан компанийг бүртгэлээс хасчээ

img

Санхүүгийн зохицуулах хороо энэ сарын 27-ны өдрийн ээлжит хуралдаанаараа хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, Үнэт цаасны зах зээлийн хүрээнд хэд хэдэн чухал шийдвэр гаргажээ. Тодруулбал, “Хай Би Ойл” ХК-ийн нэгдмэл сонирхолтой хувьцаа эзэмшигчдээс Компанийн тухай хуулийн 57.1 дэх заалтыг хэрэгжүүлж, хувьцааг худалдан авах саналыг зөвшөөрсөн байна.

Харин “Азиа Пасифик Секьюритис” компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд Цэрэнбатын Хатуутөмөрийг томилохыг зөвшөөрчээ. Мөн “Превалент” ХХК-д андеррайтерийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл нэмж олгохын сацуу “Глобал ассет”, “Зюс капитал” ХХК-ийн брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгасан байна.

Түүнчлэн шүүхийн шийдвэрээр улсын бүртгэлээс хасагдсан “Орхон жимс ногоо”, “Асралт хайрхан”, “Монгол шүдэнз”, “Шинэс”, “Жавхлант хараа”, “Дээд буян” гэсэн зургаан хувьцаат компанийн үнэт цаасыг бүртгэлээс хасчээ.

Б.Сайнаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ