999 уртын дууч шуранхайлж, 999 биелгээчин биелэнэ

img

Үндэсний их баяр наадам болоход 10 хоног үлдээд байна. Тэгвэл баяр наадмын бэлтгэл ажил 90 орчим хувьтай байгааг албаныхан хэлж байна. Тэдний мэдээлж буйгаар төв цэнгэлдэх хүрээлэнд  наадмын үйл ажиллагааг сурвалжлах  хэвлэл мэдээллийн ажилтнуудын зогсох талбайг өргөсгөж, томруулахаар засварын ажил эхэлжээ.  Мөн цэнгэлдэхийн гадна болон дотор талыг бүхэлд нь засаж, шинэчилж эхэлсэн байна.

Түүнчлэн, шагайн харваа болон сурын харвааны өмнөх талбайг  бетондож хатуу хучилттай болгож , тоос, шороогүй цэмцгэр орчинд наадамлах нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж  байгаа юм байна.

Мөн Төв цэнгэлдэх орчим хогийн сав, нийтийн бие засах газрыг хангалттай хэмжээгээр байруулж Сонирхуулахад, энэ жилийн наадмын нээлт болон хаалтын үйл ажиллагааг төрийн шагналт, гавъяат жүжигчин Д.Сосорбарам найруулах бөгөөд тэрбээр наадмын нээлтийн үеэр 999 уртын дууч нэгэн зэрэг шуранхайлуулж, 999 бүжигчин ардын бие биелэгээг нутаг нутгийн онцлогтойгоор биелүүлэх ажилд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа гэнэ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

TTPP:
so ah bayajih n dee. Elbegeegees toriin buh arga hemjeeg yamar ch orsoldoongui avch bna. tender zarlaachee
2013-07-02