“Мөнгөнгүүр” эмнэлгийн үйл ажиллагааг зогсоолоо

img

Сонгинохайрхан дүүрэг Саппорогийн хойно байрлах “Мөнгөнгүүр” эмнэлгийн үйл ажиллагааг нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зогсоожээ.

Тодруулбал, тус эмнэлгийн сахарын эмч нь ямар ч эмчлэх эрхгүй, хууль бусаар ажиллаж байсныг иргэд холбогдох газарт нь ирүүлсний дагуу Эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналтын байцаагч, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын хяналтын улсын байцаагч нар хамтран шалгалт хийсэн юм байна.

Шалгалтаар тус эмнэлэг нь эмнэлгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй байсан аж. Тусгай зөвшөөрлийг авах хүртэлх хугацаагаар энэ оны тавдугаар сарын 30-ны өдрийн 31-03-332/58 тоот улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг нь түр зогсоох арга хэмжээ авсан байна. Хэдий болтол үйл ажиллагааг нь зогсоох нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

asdf:
зуд болоход чоно зоолно. зовлон болоход эмч баяжна гэж.
2014-01-09