Хүй долоон худагт 50 метр тутамд хогийн сав байршуулна

img

Наадам эхлэхэд 10-аадхан хоног үлдлээ. Наадмын бэлтгэл ажил Төв цэнгэлдэх болон Хүй долоон худагт бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна.  Хүй долоон худгийн хувьд 20 га талбайд 7000 гаруй автомашины зогсоол шинээр байгуулахаас энэ жил 5800 автомашины зогсоолыг хийж дуусгах аж.

Мөн 12.5 га талбай буюу наадамчдын зорчих хэсэг болон, үйлчилгээний хэсгүүдэд тойрог хэлбэрээр эко хавтан тавьж,  тойргын голд зүлэгжүүлэлт хийн наадмын үзүүлбэр, тоглолтуудыг зохион байгуулахаар бэлтгэж байна. Үйлчилгээний талбайд 50 метр тутамд хогийн сав байрлуулахаас гадна, наадамчин олон, тэр дундаа гадны жуулчдад  зориулсан урлагийн тоглот үзүүүлбэрүүдийг түлхүү толилуулахаар бэлтгэж эхэлжээ.

361-ийн гарамаас Хүй долоон худаг хүртэл 8.5 зм автозамын ажил долдугаар сарын 5 гэхэд дуусах юм байна. Харин 2013 оны нийслэлийн төсвийн тодотголд Хүй долоон худгийн цахилгааны эх үүсвэрийн асуудлыг нэмж тусгуулж, НИТХ-ээр хэлэлцүүлэхээр болжээ.

Б.Сайнаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ