
Эдвард Сноуден бас нэгэн дуулиант мэдээллээ цацлаа. Тэрбээр АНУ-ын тагнуулын Европын иргэд төдийгүй Вашингтон, Нью-Йорк дахь ЕХ-ын дипломатуудын электрон шууданг шалгадаг байсныг Э.Сноудены баримтаас иш татан Германы “
Spegel” сэтгүүлд нийтэлжээ.
“
Spegel” сэтгүүлийн ажилтнуудад Сноудены баримттай танилцах боломж олдсон гээд 2010 оны есдүгээр сарын “маш нууц”-ын зэрэглэлтэй бичиг баримтад Европын холбооны дипломатуудын электрон шууданг тагнах процедурын заалт байсан хэмээн бичжээ.
ИТАР-ТАСС агентлагийн дамжуулж байгаагаар Германы сэтгүүлд бичсэнээр иранд холбооны төлөөлөгчийн газрын байран дипломатуудын яриаг чагнах төхөөрөмж мөн суулгасан байдаг аж.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ