Дотоодын цэргийн 805 дугаар анги тэргүүллээ
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын 2013 оны аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд зохиогдож байна. Спортын 25 төрлөөр зохиогдож буй тус тэмцээн өнөөдөр Зайсан толгойгоос Үндэсний соёл амралтын хүрээлэн хүртэл замд холын зайн 5000 м-ийн гүйлтийн тэмцээнээр үргэлжлэв. Уг тэмцээнд 17 байгууллагын 700 гаруй алба хаагчид оролцсон аж.
Эрэгтэйчүүдийн холын зайн гүйлтэд тэргүүн байранд ХУД-ийн 2-р ЦХ-ийн хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Цэрэнпил, хоёрдугаар байранд НЦГ-ын АСБТ-ийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч С.Батбаяр, гуравдугаар байранд “Хүч” спорт хорооны тамирчин, цагдаагийн дэд ахлагч Б.Бямбадорж, эмэгтэйчүүдийн холын зайн гүйлтэд тэргүүн байранд СБД-ийн 2-р ЦХ-ийн хэв журмын ажилтан, цагдаагийн дэслэгч, МУГТ Л.Отгонбаяр, хоёрдугаар байранд НХЖХГ-ын тусгай үүргийн цагдаа, цагдаагийн дэслэгч Б.Мөнгөнтуяа, гуравдугаар байранд БГД-ийн 1-р ЦХ-ийн хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Алтанчимэг нар тус тус шалгарсан байна.
Холын зайн гүйлтэд багийн нэгдсэн дүнгээр тэргүүн байранд ДЦ-ийн 805-р анги, хоёрдугаар байранд НХЖХГ, гуравдугаар байранд ДЦ-ийн 05-р анги бусад анги, байгууллагуудыг хошуучилсан амжилт үзүүлжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ