Далай ламын зургийг залахыг зөвшөөрчээ

img

  Хятадын эрх баригчид Төвдийн Лхасын сүм хийдэд Далай ламын зургийг залахыг зөвшөөрчээ. Бээжин1996 онд тавьсан хориг арга хэмжээгээ бага багаар сулруулж байгаа тухай дэлхийн хэвлэлүүд бичиж байна.  Лхасаас гадна Цинхайд мөн Далай ламын зургийг залахыг зөвшөөрч, сүм хийдэд тавих хяналтыг сулруулах төлөвлөгөөтэй байгаа аж.   Харин Төвд болон Цинхайгийн засаг захиргаанаас энэ талаар албан ёсны мэдэгдэл хараахан хийгээгүй байна.   XIV Далай лам 1959 онд Төвдийг Хятадтай нийлүүлэх үеэр Энэтхэгт зугтан гарсан юм.   Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ