Хэтэрсэн наргианаасаа найман жил шоронд “сууна”

img

  Техас мужийн оршин суугч 19 настай Жастин Картер гэгч залуу Фэйсбүүкт “Би үнэхээр бүтэн мэдрэл муутай. Одоохон сургууль руу явж, хүүхдүүдийг буудан, зүрхийг нь иднэ” гэж бичсэнийхээ төлөө найман жил хоригдох ялд унах магадлалтай байна. Тэрбээр “League of Legends” онлайн тоглооомын талаар сэтгэгдэл бичих явцад нэг залуу түүнийг “юмтай байх” гэснийх нь хариуд даруй ингэж бичин эрүүгийн хэрэг үүсгэхэд хүргэжээ.   Жастин LOL гэж төгсгөсөн бөгөөд энэ нь интернэтэд наргиа шүү гэсэн утгаар явдаг юм. Гэвч Канадын иргэн дээрх мессежийн талаар хүчний байгууллагынханд мэдэгдсэнээр асуудал ийнхүү хүндэрсэн байна. Түүний буруутай нь нотлогдвол сурагчдын амь насанд халдахыг завдсан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн найман жил хүртэл хоригдох ял авах гэнэ.   Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ