
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авах бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Орон даяар нэгэн зэрэг явагдаж байгаа уг үйл ажиллагаа дөрвөн хоног үргэлжилнэ.
Бүртгүүлэгчдэд 18-39 настай, хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх, Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх, Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх, БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаагүй байх, БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу авч байгаагүй байх, Эрүүл мэндийн хувьд өвчингүй байх /Элэгний В, С вирус, Сүрьеэ, БЗХӨ г.м/ шаардлага тавигдаж байгаа юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ