Хорват Европын холбоонд нэгдлээ

img

Хорват Европын холбооны 28 дахь улс болж нэгдлээ. Тус улсын нийслэл Загребед баяр ёслолын арга хэмжээ болж байна.

Баярын үг хэлсний дараа Европын холбооны албан ёсны сүлд дуулал Бетховены есдүгээр симфоны “Баяр баясгалан руу” аяыг эгшиглүүлжээ. Цугласан олонд Хорватын ерөнхийлөгч Иво Йосипович, Еврокомиссын Жозе Мануэл Баррозу нар үг хэлсэн байна.

Хорват хараахан евро хэрэглэхгүй, Шенгений бүсэд хамаарахгүй юм.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ