Хүй 7 худаг хүртэлх автозамын ажил 5-нд дуусна

361-ийн гарамаас Хүй долоон худаг хүртэл 8,5 км автозамын ажил энэ сарын 5 гэхэд дуусах юм байна. Харин 2013 оны нийслэлийн төсвийн тодотголд Хүй долоон худгийн цахилгааны эх үүсвэрийн асуудлыг нэмж тусгуулж, НИТХ-ээр хэлэлцүүлэхээр болжээ. Нийслэлийн Засаг дарга, Үндэсний баяр наадмын цөм нь Хүй долоон худагт байхаар цаашид төлөвлөн ажиллана, гол хөрөнгө оруулалтууд тэнд хийгдэх болно гэдгийг онцолж Хүй долоон худагт "Монгол наадам" цогцолбор барих ажлын эхний томоохон бүтээн байгуулалтыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо. Хүй долоон худагт "Монгол наадам" цогцолбор барих асуудлыг НИТХ-аар хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд энэ жил "Монгол Наадам" цогцолбор барих ажил ийнхүү эхлэж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ