Өлсгөлөн зарласан Р.Цэнгэлийг батлан даалтад гаргажээ
Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэх хэрэгт сэжигтнээр татагдан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад байсан Р.Цэнгэлийг өнгөрсөн баасан гаригт батлан даалтад гаргажээ.
Учир нь тэрбээр 30 хоногийн турш өлсгөлөн зарлаж, бие нь муудсан юм. Тиймээс эхнэрийнх нь нэр дээр батлан даалтад гаргаж, биеийг нь тэнхэрсэн цагт буцаагаад саатуулахаар болжээ.
Р.Цэнгэлийг кино найруулагч, СТА Г.Бадамрагчаа нарын хамт төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан хэрэгт сэжигтнээр татан саатуулсан. Хэдийгээр Г.Бадамрагчаа нарыг батлан даалтад гаргасан ч Р.Цэнгэлийг гаргаагүй нь ийнхүү өлсгөлөн зарлахад хүргэсэн юм.
Өдгөө түүнийг эмнэлэгт эмчилж эхэлсэн ч хоол, унд идэж, ууж чадахгүй, бодисын солилцоо нь явагдахгүй маш хүнд байгаа аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ