Яармагийн гүүрэнд цөмрөлт, цууралт үүсчээ

img

Яармаг, Нисэхийг хотын төвтэй холбодог яармагийн гүүрэнд цууралт үүсчээ. Тодруулбал, тус гүүрний энд тэнд хагаралт, цууралт үүсч, голдоо 1,5 метр орчим зайд газарт цөмөрчээ. Хэрвээ Яармагийн гүүр энэ чигээрээ муудсаар, үүнээс ч дор байдал үүсвэл Нисэх болон Яармагийнхан хүнд байдалд орно.

Уг асуудлаар холбогдох албаныхантай холбогдоход “Энэ асуудлыг бид ярилцаж байгаа. Энэ онд Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Троллейбусны эцсээс Яармагийн гүүр хүртэлх авто замын өргөтгөлийн ажилд Чингис бондын хөрөнгөөс 3.8 тэрбум төгрөгийг зарцуулахаар болсон. Гэхдээ энэ засварт Яармагийн гүүр орохгүй” гэв.

Ямартаа ч, Яармагийн гүүрны цууралт, цөмрөлтийг анхаарч, хөрөнгө мөнгө гарган бага дээр нь засварлахгүй бол гамшгийн байдалд ч хүрч болзошгүй байна.

Б.Одон Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ