Эдийн засгийн судалгааны чуулган болно
“Эдийн засгийн судалгааны II форум” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 2-3 өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Энэ үеэр эдийн засгийн судалгааны ажлуудын үр дүнг хэлэлцэн, Монголд болон хилийн чанадад ажилладаг эдийн засагчдынхаа сүлжээг бий болгож, олон улсын шилдэг судлаачид, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах боломж бүрдүүлэхийг зорьж буй аж. Уг хуралд АНУ-ын Рочестерийн их сургуулийн экономиксийн тэнхимийн дэд профессор Йонгсанг Чанг, АНУ-ьш Луйзиана мужийн Улсын их сургуулийн Экономиксийн тэнхимийн эрхлэгч Нажи Можан, АНУ-ын Өмнөд Методистих сургуулийн Роберт, "Journal of Public Economic Theory" сэтгүулийн дэд редактор, ОУВС-гийн зөвлөх багийн гишүүн Шломо Вэбэр нараас гадна гадаадын өндөр хөгжилтэй орнуудад докторын зэрэг хамгаалсан манай судлаач, эрдэмтэд илтгэл тавьж хэлэлцүүлэх гэнэ.
Уг чуулганы талаар Канад Улсын Конкордиагийн Их Сургуулийн Экономиксийн тэнхмийн багш, доктор Д.Лхагвасүрэнгээс тодруулахад “Энэ хурал нь Монголд ажиллаж байгаа гадны болоод монгол эдийн засагчид, гадаадад ажилладаг гадны болон Монголын эдийн засагчдын хамтран явуулж байгаа хоёр дахь хурал юм. Эхний хурал нь 2010 онд зохион байгуулагдаж байсан. Харин энэ удаагийн хурал өмнө хийж байсан бусад хурлуудтай харьцуулахад чанарын өндөр төвшинд зохион байгуулагдана. Мөн хуралд тавигдах илтгэлүүд, оролцож байгаа хүмүүсийг ерөнхий чансаагаар нь үнэлдэг” гэсэн юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ