7 сарын 1-нд амиа алдсан иргэдэд зориулж зул барина

img

Одоогоос таван жилийн тэртээ  2008 оны 7-р сарын 1-нд Монгол Улсын түүхэнд “хар өдөр” болж байсныг уншигч та санаж буй байх. Тэр өдөр амь насаа алдсан таван иргэний гэр бүлийн хүмүүс өнөөдөр 12 цагт хэлмэгсдийн хөшөөнд цэцэг өргөхөөр болжээ. Мөн энэ өдөр 29-р сургууль дээр буяны үйл ажиллагаа зохион байгуулах аж.

Харин орой 19.00 цагт Сүхбаатарын талбай дээр нас барсан иргэдийн гэгээн дурсгалд зориулж зул барихаар болжээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ