Азийн танхимын наадамд манай 83 тамирчин оролцож байна

img

Дөрөв дэх удаагийн Азийн танхимын болон тулааны спортын наадам Солонгосын  БНСУ-ын Инчеон хотноо болж байна.

Уг наадамд Монголын баг спортын 9 төрлөөр 83 тамирчин амжилттай оролцож байна. Монголын багийн ахлагчаар МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч, Ардын багш, Гавьяат тамирчин, “Москва 1980” Зуны олимпийн наадмын мөнгөн медальт Ц.Дамдин нар явсан билээ.

Монголын баг өмнө нь энэ наадамд “Макао 2007” Азийн танхимын спортын наадмаас шатрын төрөлд Б.Гүндаваа хүрэл, электрон спортын баг Ч.Билгүүн (NBA 2007) мөнгө, Б.Лхагвасүрэн (FIFA 2007) хүрэл, гуай төрлөөр Ө.Энхбаяр, М.Батжаргал нар тус тус хүрэл медаль хүртэж байв.

Мөн “Ханой 2009” Азийн танхимын спортын наадамд 2 мөнгө (Дота баг (электрон спорт), Б.Урантунгалаг (байт харваа), 5 хүрэл (Б.Наадам, Г.Жавхлан (кикбокс), М.Дагвадорж, О.Лхагвахүү (кураш), Контр страйк баг (электрон спорт)) авч байсан юм.

Дараагийн наадам 2017 онд Туркменистан улсын нийслэл Ашгабат хотноо болно. Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ