
Төрийн албаны зөвлөлөөс зургаан эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтыг энэ сарын 5-нд зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Цус судлалын үндэсний төв, Эмгэг судлалын үндэсний төв, Хүүхдийн төв сувиллыг үүрэг гүйцэтгэгчид удирдаж байгаа юм.
Эрүүл мэндийн яамны харьяа 16 эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалт өнгөрсөн дөрөвдүгээр сард болж, дээрх зургаан эмнэлгийн захиралд өрсөлдөгч нар шалгуур хангаагүй гэж үзсэн байна. Тиймээс захирлын сонгон шалгаруулалтыг хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ