Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг УИХ-д өргөн барив

Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг өргөн барьлаа.
.
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн энэ үеэр “Монгол Улсын 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн 50,23 буюу 622.794 хүний санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдсон АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хүлээн зөвшөөрүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн. Энэ удаагийн сонгууль хэд хэдэн онцлогтой боллоо. Анх удаа нэр дэвшигчдийн өнгөт зураг бүхий тусгай нууцлалтай цаасан дээр хэвлэсэн. Анх удаа автоматжуулсан хэлбэрэээр зохион байгуулагдсан. Хараагүй иргэдийн санал өгөх эрхийг нь дээдэлж, барелл үсэгтэй саналын хуудас гаргалаа. Иргэдийн санал өгөх явц саатахаас урьдчилан сэргийлж, үерлэсэн гол мөрнүүдэд хөвдөг завь гаргаж, ОБЕГ-ынхан хамтран ажиллаа. Тагнуул, цагдаа зэрэг хууль байгууллагынхан хамтран ажилласан” гэв.
.
УИХ-ын чуулганы хуралдаан энэ долоо хоногийн пүрэв, баасан гаригт хуралдах бөгөөд пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэх юм. Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдох болзол хангасан одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тангараг өргөх товыг зарлана. Энэ удаагийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг Сүхбаатарын талбай дээр нээлттэйгээр зохион байгуулах тухай хуулийн төслийг мөн хэлэлцэнэ. Уг хуулийн төслийг УИХ-аас дэмжвэл Монгол Улсын ерөнхийлөгч ард түмнийхээ өмнө тангараг өргөдөг болох юм.
.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ