“Викиликс”-ийн эх сурвалжийг Нобелийн шагналд нэр дэвшүүлнэ
АНУ-ын цэргийн алба хаагч Брэдли Мэнингийг Нобелийн шагналд нэр дэвшүүлэх талаар 1976 оны Нобелийн шагналтан Корриган ярьжээ. Брэдли Мэнингт Афганистан, Ирак дахь дайны талаар АНУ-ын Төрийн департаментын баримт бичгийг хууль бусаар олж авсан хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм. Мөн дээр дурдсан баримтыг “Викиликс” сайтад дамжуулан өгсөн аж. Корриган “Guardian”-д бичсэн нийтлэлдээ “Би жирийн жагсаалын цэрэг Брэдли Мэнингийг нэр дэвшүүлмээр байна. Түүний олсон баримтыг “Викиликс” сайтад дэлгэснээр Иракт дайн дуусахад тус нэмэр болсон юм. Бусад бүс нутагт ч дайн гарахаас сэрэмжилсэн” гэж бичжээ. Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ