Усанд осолдсон иргэний цогцсыг гаргаж авчээ

img

  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Орхон” голын усанд өнгөрсөн сарын 19-нд иргэн Д /37 настай, эрэгтэй/ осолдсон байж болзошгүй гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар тухайн газарт ажиллаж байна. Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Хар-Усан тохой” гэдэг газар Туул голын усанд иргэн Д /28 настай, эмэгтэй/ осолдсон дуудлагаар Нийслэлийн Онцгой байдлын газрын, Аврах ангийн албан хаагчид “Хар усан тохой”- гоос баруун тийш 2 км орчмоос цогцсыг гаргаж авсан байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ