
Өнөөдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг, Ховд аймгийн Буянт гол, Баян-Өлгий аймгийн Ховд гол, Говь-Алтай аймгийн Харбут гол, Хянганы нуруунаас эхтэй Увс нуурын сав Хархираа, Түргэний гол, Хэнтэй нуруунаас усжих Балж, Хэрлэн гол Мөнгөнморьт сум, Багануур хот орчимд үерийн түвшинг тус тус даван үерлэжээ.
Иймд дээр дурдсан голуудын дагуу суурьшин, нутаглаж буй ард иргэд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж гол ус руу явуулахгүй, голын эрэг дагуу тоглуулахгүй байх, аялал зугаалга, амралтын үед иргэд аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна. Мөн баталгаат зам гүүрээр зорчих, машинаар гол гатлахыг оролдохгүй байх, бага насны хүүхдийг хяналттай байлгах, голын усны түшин нэмэгдсэн үед голд сэлэхгүй байх, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ иргэд гол усанд орохгүй байж сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ