
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт Баянмонгол хорооллыг Нарны замтай холбох 200 метр авто зам болон төмөр зам доогуур автомашины нүхэн гарц хийх ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэхээр "Туулын гүүр далай" ХХК гэрээ байгуулсан.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан угсралтын ажил түр хойшлоод байсан ч энэхүү ажил эхлээд байна. Авто машины нүхэн гарцыг угсарсны дараа 200 метр авто зам тавих юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ