МАН-ын Удирдах зөвлөл хуралдана

img

    МАН-ын Удирдах зөвлөлийн хурал 16.00 цагаас Тусгаар Тогтнолын ордонд болох гэж байна. Уг хурлаар сонгуулийн үр дүнгийн талаар хэлэлцэх аж. Мөн намын гишүүд, удирдах албан тушаалтнуудын оролцоо нэг бүрийг хэлэлцэж, хэн нь ямар үүрэг гүйцэтгэсэн гэдгийг үнэлж дүгнэх гэнэ. Хамгийн гол асуудал нь МАН доторх маргаан Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш ширүүсээд байгаа. Гурван шатны сонгуулийн үр дүнтэй холбоотой МАН-ын удирдлагуудад хариуцлага тооцох та­лаар залуу гишүүд нь яриад эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор МАН-ын шинэчлэлийн хороо хэмээх баг ч бүрдээд байгаа юм. Тиймээс үүнтэй холбоотой асуудал Удирдах зөвлөлийн хурал дээр сөхөгдөх бололтой. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ