Энэтхэг 2028 онд хамгийн их хүн амтай орон болно

img

 

НҮБ-аас 233 орны иргэншлийн мэдээллийг ашиглан дэлхийн хүн амын өсөлтийн талаарх сонирхолтой судалгааг гаргажээ. Уг тайланд өгүүлснээр Энэтхэгийн хүн ам 2028 он гэхэд БНХАУ-ын хүн амыг гүйцэж түрүүлэх аж. Энэ хоёр улсын хүн ам тус бүр 1.45 тэрбум хүрнэ гэж тооцоолж байна.

Энэтхэгийн хүн ам энэ зууны дунд үе хүртэл эрчимтэй өсөх бол БНХАУ-ын хүн ам 2030 оноос хойш аажмаар буурах төлөвтэй гэжээ. Одоогоор 7.2 тэрбумаар тоологдож буй дэлхийн хүн ам 2050 он гэхэд 9.6 тэрбум хүрэх магадлалтай гэдэг.

Хүн амын өсөлт хөгжиж буй орнуудад ялангуяа Африкт голлон төвлөрөх аж. Ядуу, буурай хөгжилтэй 49 орны хүн ам энэ онд 900 сая байгаа бөгөөд 2050 онд хоёр дахин нэмэгдэж, 1.8 болох бол өндөр хөгжилтэй орнуудын хүн амын өсөлт хэвээр байна гэж уг тайланд бичжээ. Нэг эмэгтэй хүнд ногдох хүүхдийн дундаж тоо хурдацтай хөгжиж буй БНХАУ, Энэтхэг, Бразил зэрэг оронд огцом буурсан бол Нигери, Этиоп, Уганда зэрэг Африкийн орнуудад өндөр үзүүлэлттэй байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ