Европын холбоо тайлбар шаардав

img

  Европарламентын дарга Мартин Шульц  Эдвард Сноудены цацсан мэдээллийн дагуу АНУ-ыг  тайлбар өгөхийг шаарджээ. Германб  “Шпигель” сэтгүүлийн сурвалжлагч Э.Сноудены үзүүлсэн баримт бичигт Европын холбооны дипломатуудын электрон шууданд нэвтрэх бүрэн зааварчилга байсан тухай нийтэлснээс дээрх шуугиан дэгдээд байгаа юм. Мартин Шульц  хэрвээ дээрх сэтгүүлд дурдсан баримт үнэн бол АНУ Европын холбооны харилцаанд ноцтой хохирол учирна гэж мэдэгджээ. Мөн ЕХ-ны дипломатуудын Нью-Йорк, Вашингтон дахь төв байранд яриаг нь чагнадаг байсан гэх мэдээлэл ч байгаа юм. Люксембургийн Гадаад хэргийн сайд Жан Ассельборн “Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол дургүй хүрч байна. АНУ холбоотнуудаа биш тагнуулчдаа чагнавал таарна” гэсэн хатуухан мэдэгдэл хийжээ. АНУ энэ талаар хараахан мэдэгдэл хийгээгүй байна. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ