Египетийн нийгэм хоёр хуваагдлаа

img

  Египетийн нийслэл Каир болон бусад хотод ерөнхийлөгч Мохаммед Мурсиг огцрохыг шаардсан жагсаал цуглаан үргэлжилсээр байна. Тахрирын талбайд болон ерөнхийлөгчийн ордны дэргэд цугласан хүмүүс “Зайл, зайл” хэмээн хашгирч эрх баригч нам “Ах дүү мусульманууд”-ы оффисыг чулуу, шатах бодисоор шиджээ. Египетийн Эрүүл мэндийн яамны төлөөлөгчийн мэдээлснээр өнгөрсөн амралтын өдрүүдэд 250 гаруй хүн бэртэл, гэмтэл авч, дөрвөн хүн амиа алдсан байна. Ерөнхийлөгч Мурсийн талынхан мөн эсэргүүцлийн жагсаал хийж тус улсын нийгэм хоёр хуваагдсан гэхэд болохоор болжээ. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ