“Вива Сити” хороололд дэлхийн брендүүдийн үнэ “навс” унажээ

img

Улаанбаатар хотын баруун урд захад байрлах “Вива Сити” хороолол өнгөрсөн бямба гаригт нээлтээ хийжээ. Нийслэлд өнгө нэмэх уг хороололийн нээлтэд зориулж монголын болон дэлхийн алдартай брендүүд үнээ “навс” унагаж, Америкийн “Black friday” шиг огцом хямдралын өдрүүдийг өнгөрүүлж байна.

Тодруулбал, Дэлхийд чанар чансаа, нэр хүндээрээ тэргүүлдэг Burberry, Hugo Boss, Emporia Armani, Zara, Apple, Adidas, Reebok, Timberland, Espirit, Columbia, Canon, Ikea, Samsung, Goyo, Merrell, L’Occitane гээд 60 гаруй дотоод гадаадын брэнд нэг дор цугларсан бөгөөд бүх бараагаа 20%, 30%, 50%, 70%-иар хямдруулж, ёстой л худалдан авагчдын хорхойг дарж байна.

Итгэмээргүй энэ хямдралын өдрүүдэд ээж нар нь дэлгүүр хэсч, аавууд нь Irish паб, London пабуудад хамтдаа суунгаа хөлбөмбөг болон амьд хөгжмийн хамтлагийн тоглолтыг үзэн баясаж харагдана. Харин  бяцхан үрс нь тоглоомын төвд наадан, гэр бүлээрээ хамтдаа хоолонд орох гээд гэр бүлийн гишүүн бүрийн хийх дуртай зүйлс  “Вива Сити” хороололд дүүрэн байна. Энэ үеэр тус хороололд салхилж яваа гэр бүлтэй хөөрөлдлөө.

- “Вива Сити” хороололд дэлхийн бренд бараа “зад” хямдарчээ. Сэтгэгдэл ямар байна вэ?

-Сайхан байна. Хүүхдээ салхилуулангаа эхнэртээ “Zara” брендийн хэд хэдэн хувцас авч өглөө. Сонголт арвин, бас маш хямдхан юм. Энэ хороололын орчин ч бас гоё юм. Яг л Лондонд явж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байна. Вива Сити хорооллыг үзэж сонирхохоор манай найзууд одоо бас ирж явна гээд сая ярьж байна

-Бараагаа хэдэн хувийн хямдралтай авсан бэ?

-Бараг 50-70 хувийн хямдралтай авлаа.

-“Вива Сити” хорооллыг сонирхов уу?

 -Сонирхолгүй яахав. Бидэн шиг залуу гэр бүлд зориулагдсан хотхон байна. Бүх юм нь нэг дор. Бас орчин  Английн Лондон хотын дүүрэгт байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байна. Мөн оршин суугчдынхаа тав тухыг бүрэн хангах үүднээс гадна тохижилтыг иж бүрнээр нь шийдэж, 24 цагийн нэгдсэн харуул хамгаалалтын системтэй юм байна” гэв.

Б.Одон Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Ene horoolol yamar goyo haragdaj bainaa, Dandaa iim gudamjtai bol saihanaa.
2013-07-02
badg:
hedhen yum ni hyamdraad ter ni zugeer hog busad ni hyamdraagyi arai l bn lee shv
2013-07-02
amraa:
bio ochij uzsen, yu ch avaagui, tegeed ter hopl ochchood uenndee buhimdsan, jishee ni neg delguurbn GLAMOUR gel uu de, tegsen ter ni 50-70 huvi hyamdarsan gecheed neg podvalk l gehed 650 000 gesen , bas neg silkeb tsamts 850 000 gesne shuu , kk, daanch denduu hudal bsn da. tegehdee ter haviig shopuudaar jinhene utgaar ni duurgechihvel saikhan boloh bhaa, orchin ni bol saikhan sanagdsan
2013-07-02
sura:
шал дэмий 50-70% хямдарсан нь дандаа хог гайгүй юм нь хямдараагүй очоод юу ч авч чадаагүй шдээээээ
2013-07-02
Huurtsan hun:
Reklamand huurtsaar duusah yum bn lee.Haluun narand uhtlee tugchirch bgaad ochson. Unee 1 dahni nemcheed ergeed 50 huvi buulgalaa gesen chini davsan unetei bn lee.Bolildoo, buulgaval buulgasan shig buulgah heregtei.Odoo humuus yumnii chanar, uniin bagtsaa meddeg bolchihson sh tee
2013-07-02
Зэлмэ:
Хотын төвөөс 10 км явж чадахгүй бол хохьчин гэж хэлэх байна. үнэхээр сайхан хороолол боссон байна лээ.
2013-07-02
auggdoug:
Mongol maani ch bas hogjij baigaam baina daa
2013-07-01
ochiod vzsen:
yarmagt bdag yum dandaa neg uruu
2013-07-01
очоод үз:
Шороо тоостой дуусаагүй зааланд ганц нэг бараа байна.Олигтой юм даанч байхгүй,түгжирсээр байгаад ирсэн, худлаа рекламанд хариуцлага гэж байна уу
2013-07-01
mongolhvv:
yamar sonin yum be?? neg ih dabchuu gudamjtai yum bnaa?? hvn am osoh mashin tereg olshironoo geed tom saruulhan gudamjtai hiij bolmoor doo?? mongol shig ih gazar nutagtai ulsd chin? neg dabchuu hogiin nariin gudamjtai l bh yumaa????
2013-07-01
MONGOL:
Би MCS-ийн залуучуудаар бахархдаг. Аливаа ажилд жишиг тогтоох хэрэгтэй байдаг. дараа нь төстэй ажил хийсэн хүн тэр жишгээс доогуур юм хийх болмжотгүй болдог юм. MCS-ийн залуучууд яг л ийм жишгийг олон зүйл дээр тогтоож байгаа шүү. Амжилт!!!!!!!! залуучууд аа...
2013-07-01
Zochin:
Neg youm ch gesen saijirch bhad uudrug bgaachee zaluusaa youn hol gej abtobus yavdagsgdee yarmagt ta nar tom hotod amidarch bval yah youm
2013-07-01