Яармагийн гүүрийг засварлаж байна

img

Яармаг, Нисэхийг хотын төвтэй холбодог яармагийн гүүрэнд хэд хэдэн газарт ан цав үүсч, хагарсан цууралт үүссэн талаар манай сайт мэдээллэсэн. Тэгвэл өнөөдөр тус гүүрийг засварлаж эхэлжээ. Энэ талаар нийслэлийн Авто замын газрын хяналтын мэргэжилтэн С.Түмэндэмбэрэлээс ярихдаа “Өнгөрсөн жил яг энэ хэсгийн эвдрэлийг зассан боловч дахин цууралт үүсчээ. “Хотын зам” компанийнхан доод талын дам нурууны завсрын бетоныг хүчитгэж эхэлсэн. Санаа зоволгүй” гэв.

Мөн тэрбээр энэ онд Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Троллейбусны эцсээс Яармагийн гүүр хүртэлх авто замын өргөтгөлийн ажилд Чингис бондын хөрөнгөөс 3.8 тэрбум төгрөгийг зарцуулахаар болсон тухайгаа дуулгасан юм.

Ямартаа ч, өдөрт хэдэн зуун машин өдөр шөнөгүй зорчдог Яармагийн гүүр засал авч эхэллээ.

Б.Одон Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

enhee:
za yamar saihan medee be ene zamiig yanzlahgui boon tugjrel uusej bsan hurdan zasaatai amjilt
2013-07-03
Mundag:
Ingeed l zaschikhdag yum baikhdaa zovkhon mongold bdag shildeg technology yum baikhdaa. Unetei l yum bna
2013-07-02
jhfj:
tui ymar ih mungu be.arai l arai l bna shuu.3.8 ter bum ih bna
2013-07-02
shiniig barisanan deer:
Shiniig barisanan deer
2013-07-02