Газрын тухай багц хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэнэ

img

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдааны  түр завсарлагааны дараахи  анхдугаар хуралдаанаа хийлээ. Хуралдааны эхэнд   Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат долдугаар сарын 1-н бол монголын түүхэнд хараар үлдсэн өдөр. Тийм өдөр  монголын төрд тэр тусмаа ардчилсан төрийн үед  дахин давтагдахгүй байх ёстой гэдгийг онцолсон. Мөн саяхан болж  өнгөрсөн  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжиж,  дахин итгэл үзүүлсэн  ард түмэндээ талархаж буйгаа бүлгийн нийт гишүүдийн өмнөөс илэрхийлэв.

Энэ өдрийн бүлгийн хуралдаанаар УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Сонгууль дууссан,  ажилдаа өмнөхөөсөө илүү анхаарах цаг болсон. Улс төр, эдийн засаг, нийгмийн ач холбогдол бүхий чухал хуулийн төслүүдийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэдэгт гишүүд санал нэгдлээ. Тухайлбал, Монгол Улсын эдийн засгийн  хөгжлийн  талаарх багц хууль, Газрын тухай багц хууль, Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай, Эхчүүд, хүүхдэд тэтгэмж үзүүлэх тухай “Олуулаа” хууль, Баялгийн сангийн тухай,  Хөрөнгө оруулалтын тухай  зэрэг хуулийн төслүүдийг  зайлшгүй хэлэлцэх нь зөв гэж үзлээ.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМ ДАХЬ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО К бичсэн нь: /122.201.18.150/ 2013/07/01 өдөр 22:52 ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМ ДАХЬ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУД ШИГ НОХОЙН ЗАМААР ОРОХООС ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ!!!!!!!!!!!!!!!
2013-07-02