Наадамд зориулсан үзэсгэлэн худалдаа болж байна

img

Хүлгийн тоос хүүхдийн гийнгоо хүчтэний дэвээтэй Монгол наадам хаяанд ирлээ. Төрт ёсны Их баяр наадам Монголоороо бахархах омогших сэтгэлийг хүн бүрийн зүрхэнд бадрааж, Монгол түмэн үндэсний дээл хувцсаараа гангарч, хотол олноороо төдийгүй дэлхийг баясуулан цэнгэдэг сайхан уламжлалтай.

Үүнтэй холбогдуулан Шинэчлэлийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Мишээл ЭКСПО” төвд “Монгол наадам-Монгол брэнд” нэртэй үзэсгэлэн худалдаа өнөөдөр нээлтээ хийлээ.

Уг үзэсгэлэн  худалдаанд үндэсний 80 гаруй компани бүтээгдэхүүнээ сурталчлан, худалдаалж байна. “Монгол наадам, монгол брэнд” үзэсгэлэн худалдааны үеэр өдөр бүр ардын урлагийн тоглолт, өсвөрийн шагайн харваачдын үзүүлэх тоглолт болж байгаа юм байна. Мөн гадны зочид, жуулчид Монгол гэрт зочилж, монгол ахуй, соёл уламжлал, монгол гэрийн хийц загвартай танилцаж байгаа аж.

Наадамд зориулсан үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэлийн оёмол, сүлжмэл, гар урлал, модон эдлэлийн бичил, жижиг дунд, томоохон үйлдвэрлэгч, нийлүүлэгч зуучлагч, борлуулагч зэрэг 32 аж ахуйн нгэж байгууллага оролцож буй юм.

Үзэсгэлэн худалдааны үеэр дуудлага худалдаа зохион байгуулж, оролцогч аж ахуйн нэгж, иргэдийн бүтээгдэхүүнийг  танилцуулж байна. Үзэсгэлэнд оролцогчид нь эрхэлж буй үйл ажиллагаагаа сурталчлан таниулах, түншээ олох, бүтээгдэхүүнээ борлуулах, зах зээлд гарах том үйлдвэрлэлийн хамтрагчаа олохыг зорьж байгаа ажээ.

Мөн Увс аймгийн Өндөрхангай, Цагаанхайрхан, Зүүнговь, Ховд, Бөхмөрөн сумын сүү, цагаан идээ болон малын гаралтай түүхий эдээр бүтээгдэхүүн боловсруулагчид оролцож, өөрсдийн бүтээгдэхүүний дээжийг дэлгэжээ. Уг цагаан идээнүүдээс цэвэр сүү, өрөм, шар тос, ааруул, ээзгий зэрэг бүтээгдэхүүн борлуулалт, эрэлт ихтэй байгааг худалдагч нар нь уламжлаж байлаа.

Б.Одон

 Гэрэл зургийн Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

0000000000000:
МАЙДАР ийн ОюунДЭЛГЭР 1966 төрсөн Танд таний бичиг баримтийг хулгай хийж америкд гарч ирсэн ЦЭДЭВ ийн ЭНХМЭНД ГЭДЭГ ЭМЭГТЭЙ 7сар04-1968 төрсөн чикагод олон жилийн турш 11 жил байна энэ хугцаандаа таны нэрээр мөнгө зээлэх, төлбөрүүдийг төлөлгүй орхих, согтуу машин бариж цагдаад баригдах. дэлгүүр худалдааний газаруудаас хулгай хийж баригдах зэрэг гэмт хэрэгүүдийг хийж байна, ингээд америкаас гараад явчихбал монголд байгаа та баригдаж олон улсийн шүүхэд очиж мэдэхээр нөхцөлд байгааг анхаарч холбоо барина уу? таны нэр овог дугаар төрсөн он сар таарч байгаа учир. chicagomongols.com зараа тавиад байгаарай бид холбогдийе цааш дамжуулж нэг монгол хүндээ тус болно уу хүмүүсээ бид МАЙДАР ОюУНДЭЛГЭРТ Хүргэх хэргтэй байна. энэ мэдээг туслана уу ??
2013-07-01