
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын хойд талын буцаж эргэдэг уулзвараас баруун тийш Жуковын музейн урд уулзвар хүртэлх нэг км авто замын хойд урсгал буюу баруун тийш явах урсгалыг өнөөдөр оройн 22.00 цагаас эхлэн хаана.
Ингэснээр хучилтын ажил хийж, энэ сарын 9-ний өглөө замын хөдөлгөөнийг бүрэн нээхээр төлөвлөн ажиллаж байгаа ажээ. Тиймээс уг чиглэлд замын ачаалал энэ долоо хоногт эрс нэмэгдэхийг нийслэлийн Автозамйн газраас анхааруулж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ