СӨХ-ын удирдлагууд УМБГ-т шалгагдаж байна
ШӨХТГ иргэдээс ирсэн гомдлын дагуу Сууц өмлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Гэвч шалгалтын дүнд гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзсэн найман Сууц өмчлөгчдийн холбооны асуудлыг Улсын мөрдөн байцаах газарт шилжүүлжээ.
Үүнд: Баянгол дүүргийн "Дөлгөөн -9" СӨХ, Баянгол дүүргийн "Хөгжил хотхон" СӨХ, Баянзүрх дүүргийн "Улаанхуаран" СӨХ, Сүхбаатар дүүргийн "Хотхон" СӨХ, Сүхбаатар дүүргийн "Тулгат асар" СӨХ, Сонгинохайрхан дүүргийн "Баянхайрхан" СӨХ, Сонгинохайрхан дүүргийн "Өнөр 19" СӨХ, Сонгинохайрхан дүүргийн "Өнөр 20" СӨХ-д багтсан байна
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ