Б.Есүгэн охины хэрэгт буруутай этгээдүүд 1-2 жилийн ял оноов

img

 

Өнгөрсөн оны есдүгээр сарын 3-нд хичээлээ тараад ээж, дүүтэйгээ явж байсан Б.Есүгэн охин барилгын компанийн хариуцлагагүй үйлдлээс болж амь насаа алдсан. Тэгвэл Баянгол дүүргийн шүүх өнгөрсөн пүрэв гаригт уг хэргийг хянан хэлэлцсэн байна.Шүүх хурлаас “Орд гео” ХХК-нд бетон зуурмаг шахагч автопомпны оператор жолоочоор ажиллаж байсан Г.Гантөмөрт Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар нэг жил зургаан сарын хорих ялаар, “Орд гео” ХХК-нд бетон зуурмаг шахагч автопомпны туслах ажилтнаар ажиллаж байсан Б.Дашнямд мөн Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар нэг жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, Монголын хот байгууллалтын хүрээлэн ХХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батболд, “Төгс Гүрэн” ХХК-ны ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Болд нарт Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар тус тус тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хасч, хоёр жилийн хорих ял оногдуулж мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх,

“Орд гео” ХХК-ны ерөнхий захирлаар ажиллаж байсан Б.Саранхүү, Буянтрак” ХХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Буянтэгш, “Премиум Конкрет” ХХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Батмөнх нарын урьд явуулж байсан тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, шүүгдэгч тус бүрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 28 сая 80.000 төгрөгний торгуулийн ял оногдуулахаар тус тус шийдвэрлэсэн байна.

Премиум конкрет ХХК-ны хөдөлмөр хамгааллын ажилтнаар ажиллаж байсан С.Очирсүрэн, Консолит ХХК-ны хяналтын менежерээр ажиллаж байсан Б.Баттулганарын үйлдлийг ЭБШХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгожээ.

Хэргийг эргэн  сануулахад өнгөрсөн оны есдүгээр сард Баянгол дүүргийн тавдугаар хороо Нэгдсэн гуравдугаар эмнэлгийн баруун талд “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК-ны захиалгаар “Төгс Гүрэн” ХХК-ны барилга угсралтын ажил гүйцэтгэж байсан барилгындолоон давхарт цутгалт хийхээр автопомт байрлуулж байгаад 10-38 УНУ улсын дугаартай 50 метрийн урттайбетон зуурмаг шахуургын хоолойг унагаж замын тусгаарлах хэсэгт явж байсан 12 настай Б.Есүгэний амь насыг хохироосон, Сетунари ХХК-ны Буянт оношлогоо эмнэлгийн гадна фасад, төмөр хашаа, рекламны самбар зэргийг гэмтээж5.863.675 төгрөгний хохирол учруулсан, Цахилгаан тээвэр ХХК-ны шугамын даацын шонг тахийлган сүлжээний ган татлагыг таслаж 2.900.000 төгрөгний, хохирогч Х.Намжилдоржийн эзэмшлийн 27-09 УНН улсын дугаартай Тоёото Пропокс маркийн машиныг гэмтээж 2.705.000 төгрөгний хохирол тус тус учруулсан юм.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
захиалагч ямар буруутай юм бэ, энэ манай шүүх арай дэндүү хавтгайруулах юмаа
2013-07-04
red X:
shuud buud yuuuun 2 jil neg jil. IIm hoorhon tsetseglej ch amijaagui huuhdiig amiig avj yavchihaad baihad. Gol buruutniig ni olj tarhind ni sum zoo
2013-07-02
MGL:
Har malaa chamd Pizza uguhgui geed baihad ni chi hulgailaad avchruulj yvaad zamdaa hun dairval chi yald unana uuntei chine adilhan, zuvshuurulgui gazar hyanaltgui barilga barij b.gaad osol gargaval zahialgch hamgiin turuund buruutai baidag yum, jaahan yum unshij baildaa tarhinii turaalaa
2013-07-02
0000000000000:
МАЙДАР ийн ОюунДЭЛГЭР 1966 төрсөн Танд таний бичиг баримтийг хулгай хийж америкд гарч ирсэн ЦЭДЭВ ийн ЭНХМЭНД ГЭДЭГ ЭМЭГТЭЙ 7сар04-1968 төрсөн чикагод олон жилийн турш 11 жил байна энэ хугцаандаа таны нэрээр мөнгө зээлэх, төлбөрүүдийг төлөлгүй орхих, согтуу машин бариж цагдаад баригдах. дэлгүүр худалдааний газаруудаас хулгай хийж баригдах зэрэг гэмт хэрэгүүдийг хийж байна, ингээд америкаас гараад явчихбал монголд байгаа та баригдаж олон улсийн шүүхэд очиж мэдэхээр нөхцөлд байгааг анхаарч холбоо барина уу? таны нэр овог дугаар төрсөн он сар таарч байгаа учир. chicagomongols.com зараа тавиад байгаарай бид холбогдийе цааш дамжуулж нэг монгол хүндээ тус болно уу хүмүүсээ бид МАЙДАР ОюУНДЭЛГЭРТ Хүргэх хэргтэй байна. энэ мэдээг туслана уу ??
2013-07-01
bidnees:
Yamar hoorhon amitan baigaa ve? Burhanii orond toroo biz dee.
2013-07-01
Xoorxii nyalx amitan:
Xoorxii doo. Minii oxintoi chatsuu nyalx amitan, estoi l delbeegee delgej baisan tsetseg shuu dee. Bodoxoor l eleg emtrem.
2013-07-01
Dddddddd:
Jinhen ezen ni jeppy geed frants hvn baidgiin sh dee. Mongolchuudaa yallaad gadnii gar hul bolson tsasaa zereg horchin nuhdvvd zvgeer ungurluu duu. Gadniihan ard ni bga sh dee.
2013-07-01
123456:
zahialagch yal avaad bgamuu im um gej bdimu. bi gerte pizza zahialaad irj yavaa jolooch hun dairval bi hohirliin 200dahin baragduulhan bnasht ene shydragy arai dendyy uymaa
2013-07-01
Зочин:
Өршөөлийг хууль гээд наадмаар өршөөчих вий дээ. Хүний амь насыг дэндүү бага үнэлж байна. 1-2 жил байхдаа яахавдээ хүний амь шдээ
2013-07-01