Жексон уруу татсан хүүхдүүдийнхээ эцэг, эхэд 35 сая ам.доллар өгчээ
Британийн “The Sunday People” сонинд бичсэнээр Майкл Жексон 1989 оноос эхлэн хүүхдүүдийг бэлгийн замд уруу татсан хэмээн хэвлэлээр бичигдэн шуугиан тарьж байсан билээ. Харин энэ бүхэн ямар нэг үндэслэлтэй болохыг түүний төлсөн мөнгө гэрчилж байна. Попын хаан 20 эцэг, эхийн амыг таглах гэж 35 сая ам.доллар төлж байсан нь баримттай үлджээ.
Холбооны мөрдөх товчоонд байгаа баримтаар 17 бага насны хүүхдийн хоёр нь бүжигчин, тав нь бага насны жүжигчин хүүхэд байжээ. Тэрбээр Neverland дахь үйлчлэгчийн хүүгийн эхэд хоёр сая доллар төлсөн байжээ.
Харин түүний өмгөөлөгчид Жексоныг ганцхан удаа 13 настай Жордан Чандлерын эцэг, эхэд мөнгө төлсөн гэж нотолдог юм.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ