Цагаан хадны гаалийн хяналтын бүсийн байгальд учруулсан хохирлын үнэлгээг тогтооно

img

  Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтоос 23 км зайтай орших Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг хаах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэртэй зэрэгцүүлэн Эрдэнэс-Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн Гаалийн хяналтын бүс байгуулах тооцоо, судалгааг нарийвчлан хийх үүргийг  асуудал хариуцсан сайд нарт өгсөн билээ. Уул уурхайн компаниуд Цогтцэций сум дахь Тавантолгойн уурхайгаас нүүрс тээвэрлэж, Ханбогд сумын нутагт байрлах Цагаан хадны Гаалийн хяналтын бүсэд гаалийн бүрдүүлэлт хийлгэн экспортолдог. Сум дамнасан энэ тээвэрлэлтээс үүдсэн бэлчээр талхдалт, их хэмжээний тоосжилт, хөрс бохирдолт зэрэг  байгаль орчин, оршин суугчдад маш их сөрөг нөлөөтэй байв. БОНХЯ Цагаан хадны гаалийн хяналтын талбайн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг тогтоох, нөхөн сэргээх зардлыг  тооцох ажлыг эхлүүлээд байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zocin bi:
та нар хохирлыг нь барагдуулж чадахгүй шүү дээ. яагаад гэвэл тэр талбайнууд чинь дандаа томчуулын юм шүү дээ бидгий чадахгүй юмруугаа саравайж бай за
2013-07-03
haiz baina:
МАЙДАР ийн ОюунДЭЛГЭР 1966 төрсөн Танд таны бичиг баримтийг хулгай хийж америкд гарч ирсэн ЦЭДЭВ ийн ЭНХМЭНД ГЭДЭГ ЭМЭГТЭЙ 7сар04-1968 төрсөн чикагод 11-н жил байна энэ хугцаандаа таны нэрээр мөнгө зээлэх, төлбөрүүдийг төлөлгүй орхих, согтуу машин барьж, залилан хийж, цагдаад баригдах. дэлгүүр худалдааний газаруудаас хулгай хийж баригдах зэрэг гэмт хэрэгүүдийг хийж байна, ингээд америкаас зугтаад гараад явчихбал монголд байгаа та баригдаж олон улсийн шүүхэд очиж мэдэхээр нөхцөлд байгааг анхаарч холбоо барина уу? таны бүх мэдээлэлээр яваа учир. chicagomongols.com зараа тавиад байгаарай бид холбогдийе цааш дамжуулж монгол хүндээ тус болно уу хүмүүсээ бид МАЙДАР ОюУНДЭЛГЭРТ Хүргэх хэрэгтэй байна энэ мэдээг. туслана уу ??
2013-07-02