Тахийн талд дөрвөн тахь газардана

img

  Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайд Д.Зүмбэрэллхам тусгай үүргийн Кбелы нисэх буудалд тус улсын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах” төслийн хүрээнд 4 тахийг Монголд авчрах, хэвлэлийн бага хуралд оролцлоо. “Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах” төсөл нь 2011 оноос хэрэгжиж байгаа бөгөөд энэ удаагийн гуравдугаар ээлжийн тахийг Говь-Алтай аймгийн говийн их дархан цаазат газар, Тахийн тал, Тахийн усанд нутагшуулах юм. Эдгээр тахийг Чехийн цэргийн нисэх хүчний "CASA С-295М" онгоцоор Монгол руу тээвэрлэн хүргэх бөгөөд Засгийн газрын 2013 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар холбогдох зөвшөөрөл өгсний үндсэн дээр тахийг тээвэрлэсэн онгоц 20 гаруй цаг нисч Ховд аймгийн нисэх буудалд газардана хэмээн ГХЯ-наас мэдээлллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

haiz bna:
МАЙДАР ийн ОюунДЭЛГЭР 1966 төрсөн Танд таны бичиг баримтийг хулгай хийж америкд гарч ирсэн ЦЭДЭВ ийн ЭНХМЭНД ГЭДЭГ ЭМЭГТЭЙ 7сар04-1968 төрсөн чикагод 11-н жил байна энэ хугцаандаа таны нэрээр мөнгө зээлэх, төлбөрүүдийг төлөлгүй орхих, согтуу машин барьж, залилан хийж, цагдаад баригдах. дэлгүүр худалдааний газаруудаас хулгай хийж баригдах зэрэг гэмт хэрэгүүдийг хийж байна, ингээд америкаас зугтаад гараад явчихбал монголд байгаа та баригдаж олон улсийн шүүхэд очиж мэдэхээр нөхцөлд байгааг анхаарч холбоо барина уу? таны бүх мэдээлэлээр яваа учир. chicagomongols.com зараа тавиад байгаарай бид холбогдийе цааш дамжуулж монгол хүндээ тус болно уу хүмүүсээ бид МАЙДАР ОюУНДЭЛГЭРТ Хүргэх хэрэгтэй байна энэ мэдээг. туслана уу ??
2013-07-02