“Тэнгэрийн хүү” жүжгийн дуу клиптэй болжээ

img

“Гэгээн муза-2012” наадмын шилдэг бүтээл болох “Тэнгэрийн хүү” жүжгийн дуу клиптэй болжээ. Энэхүү дууг “Увертюра” хамтлаг дуулсан юм. Тус хамтлагийн  “Удиртгал”  нэртэй анхны  цомогт багтсан энэхүү дууны клипыг тун удахгүй сонсогч фэнүүддээ үзүүлэх юм байна.

Дашрамд дуулгахад,  уг уран бүтээлийн хөгжмийн зохиолчоор Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, шүлгийг Б.Цогнэмэх, дууны найруулгыг “Анир” дуу бичлэгийн студийн хөгжмийн найруулагч Б.Алтанхуяг  нар хамтран бүтээжээ.

 “Увертюра” хамтлагийнхан  аливаа  уран бүтээлийг дээд зэргийн чанартай бүтээл болгохын тулд сэтгэл зүрхнээсээ  уран бүтээлдээ хандаж  ажилладаг бөгөөд энэ дууны клипэн  дээр мөн нөр их хөдөлмөр зарцуулан ажилласан байна

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ